Н.Тавинбэх: Гэр хорооллоор явбал түлшний дараалал байхгүй байгаа

Н.Тавинбэх: Гэр хорооллоор явбал түлшний дараалал байхгүй байгаа

Өнөөдөр /2021.10.06/ Засгийн газрын ээлжит хуралдаан болж, 14:00 цагаас тус хуралдааны шийдвэрийн талаар зарим сайдууд танилцуулсан юм.

Энэ үеэр Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, “Одоогоор сайжруулсан түлшний нөөц 71 тонн байгаа. Энэ нь ачаалал багатай үед бол сарын нөөц гэсэн үг. Сайжруулсан шахмал түлшийг бэлтгэхэд, үйлдвэрлэхэд барьцалдуулагч бодис хэрэгтэй. Түүнийг импортоор авдаг юм. Тус бодис бас сарын нөөцтэй байна. Бид түлш борлуулалтын цэгээ 420 болгож нэмсэн. Одоо яваад үзвэл оочер дараалал үүсээгүй хэвийн байгаа. Мөн “Тавантолгой түлш” ХХК дээр ажилчид ажил хаяагүй. Зүгээр ээлж солих үед цалин болон урамшууллын талаар үл ойлголцол гарсан байналээ. Ирэх 11 дүгээр сар гэхэд борлуулалтын цэгийн тоог дахин нэмж 600 болгоно” гэсэн юм.