БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Батбаатарыг албан үүрэгт ажлаас нь чөлөөлжээ

БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Батбаатарыг албан үүрэгт ажлаас нь чөлөөлжээ

Өнөөдөр /2021.10.06/ Засгийн газрын хуралдаан болж, түүгээр зарим яамдуудын төрийн нарийн бичгийн нарыг албан үүргээс нь чөлөөлсөн байна.

Тодруулбал, 2020 онд БШУЯ-ны төрийн нарийн бичгийн даргаар томилогдож байсан Д.Батбаатарыг албан тушаалаас нь чөлөөлжээ. Тэрбээр өмнө нь Монгол ардын намын Хяналтын хорооны даргаар ажиллаж байсан бөгөөд одоогоор түүний орны хүнээр хэнийг томилох нь хараахан шийдэгдээгүй байгаа аж. Мөн дахин хэд хэдэн яамдын  төрийн нарийн бичгийн даргыг чөлөөлөхөөр яригдаж байгаа гэжээ.