ЗГ: Шахмал түлшний асуудлаар Ц.Нямдоржоор ахлуулсан ажлын хэсэг байгуулжээ

ЗГ: Шахмал түлшний асуудлаар Ц.Нямдоржоор ахлуулсан ажлын хэсэг байгуулжээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.10.06/ 08.00 цагт эхэлсэн. Хуралдаанаар сайжруулсан шахмал түлшний асуудлаар ажлын хэсэг байгуулж, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж ахлан ажиллахаар болсон байна.

Энэ талаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэх "Сүүлийн үед сайжруулсан шахмал түлшний хангамж дээр доголдол гарч, иргэдэд хүндрэл учруулж байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 74 мянган тонн сайжруулсан шахмал түлшний нөөцтэй байна. Нийслэлийн хэмжээнд сараасаа хамаараад 50-110 мянган тонн сайжруулсан шахмал түлш хэрэглэдэг. Өөрөөр хэлбэл, бага ачаалалтай сард бол бүрэн хангахаар, өндөр ачаалалтай сарын хэрэглээг бол 70 орчим хувьтай хангахаар нөөцийг зуны бага ачааллын үед бүрдүүлсэн. Сүүлийн үед дараалал, хомстол үүсч байгаа шалтгаан нь борлуулалтын цэгийн тоо цөөрсөнтэй холбоотой. Энэ жилийн хувьд хэрэглээ нэлээд өсч байна" гэжээ.