Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ олимпын наадмаас медаль хүртсэн тамирчид болон дасгалжуулагчдыг хүлээн авч уулзан, батламж гардуулж байна.
"Токио-2020" олимпын наадмаас:
- Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд Саиед Моллай мөнгөн медаль,
- Жүдо бөхийн -73 кг-ын жинд Ц.Цогтбаатар хүрэл медаль,
- Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Монгол Улсын гавьяат тамирчин М.Уранцэцэг хүрэл медаль,
- Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд Б.Болортуяа хүрэл медаль,
- паралимпын хүндийг өргөлтийн -107 кг жинд Монгол Улсын гавьяат тамирчин Э.Содномпилжээ алтан медаль тус тус хүртсэн билээ.