Цахилгаан машин унадаг гэж зарлаж байсан ХҮН-ын Б.Найдлаа “Бензингүй ч морьтойгоо” гэж ШОУДАВ

Цахилгаан машин унадаг гэж зарлаж байсан ХҮН-ын Б.Найдлаа “Бензингүй ч морьтойгоо” гэж ШОУДАВ

Сонгинохайрхан дүүрэгт УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн сурталчилгаа энэ өдрүүдэд үргэлжилж байна. Тодруулбал, ХҮН-аас нэр дэвшигч Б.Найдлаа тус намын гишүүдийн хамт өчигдөр /2021.09.25/ морь унаж, иргэдтэй уулзсан байна.

Тэрээр морь унаж иргэдтэй уулзах болсон шалтгаанаа, “Бензингүй ч морьтойгоо” гэж тайлбарлажээ. Үнэндээ манай улс сүүлийн өдрүүдэд шатахууны хомстолд ороод буй. Иймд ХҮН-аас нэр дэвшигч Б.Найдлаа шатахууны хомстлыг сонгуулийн сурталчилгаа болгон ашиглая гэж шийдсэн байж магадгүй байна.

Учир нь тэрээр өмнө нь “Таван ХҮН ба таван цахилгаан машин. Бид бүгд цахилгаан машин унадаг. Эрчим хүч, шинэ технологи, хэмнэлт, хүртээмж, ирээдүй цаг энэ хавьд бий” хэмээн мэдэгдэж, Т.Доржханд нарын ХҮН-ын залуусыг хамруулж байв. 

Харин зарим иргэдийн зүгээс ХҮН-ын нэр дэвшигч Б.Найдлааг дуучин С.Жавхлангийн сонгуулийн сурталчилгааг хуулбарласан гэж шүүмжилж буй юм. Учир нь С.Жавхлан 2016 онд УИХ-ын гишүүнээс Баянзүрх дүүргээс сонгогдохдоо морь унаж, зарим иргэдэд сүү тарааж байсан билээ.

С.Жавхлан морь унаж сонгуулийн сурталчилгаа хийж байв.

Ямартай ч ирэх аравдугаар сарын 10-ны өдөр санал хураах УИХ-ын нөхөн сонгуулийн сурталчилгаа үргэлжилж байгаа бөгөөд бусад нэр дэвшигчдээс өмнөхөө үгүйсгэсэн, иргэдийн анхааралд өртөх гэсэн сурталчилгааны ямар хийц, сүртэй мэдэгдэл гарахыг таашгүй байна.




Өнөөдөр туулай өдөр

1 цагийн өмнө