ВИДЕО: Ч.Өнөрбаяр “Ёолкны чимэглэл шиг олон албан тушаалтай сайд” гэж Х.Нямбаатарыг хэлэв үү

ВИДЕО: Ч.Өнөрбаяр “Ёолкны чимэглэл шиг олон албан тушаалтай сайд” гэж Х.Нямбаатарыг хэлэв үү

Өнөөдөр /2021.09.23/ УИХ дахь АН-ын бүлгээс манай улсын эдийн засаг,  иргэдийн эрүүл мэндэд үүсээд байгаа ноцтой асуудлуудын талаар мэдээлэл хийлээ.

Тухайлбал, АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр, “Монголын төрд хариуцлаггүй зуд нүүрлэсэн байна. Алсын хараа нэртэй ном бичээд монголын төр алсын хараатай болдог зүйл биш. Өнөөдөр иргэд ковид цар тахлаар хайртай хүмүүсээ алдаад гашуудаж байхад, Засгийн газар солют буудуулаад баярладаг байж таарахгүй” гэсэн юм.

Мөн тэрээр “энэ засгийн газарт давхар дээлтэй сайд нар битгий хэл ёолкны модны чимэглэл шиг олон албан тушаалтай сайд нар олон болсон. Энэ албан тушаалын бялуурлаас болж улс орон ийм байдал хүрлээ” гэж мэдэгдсэн юм.

Харин тэрээр “ёолкны модны чимэглэл шиг албан тушаалтай сайд гэж ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг хэлэв үү гэж таамаглах иргэд олон байна. Тухайлбал, Х.Нямбаатар УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайдын албан тушаалаас гадна Монголын боксын холбоо ТТБ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа билээ.