Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Монгол Улсын Соёлын яамны Төрийн нарийн бичгийн даргаар Санжаадоржийн Оюунбилэгийг томилжээ. Өмнө нь тус яамны ТНБД-аар МУГЖ, дуучин Г.Эрдэнэбатыг ажиллаж байсан бөгөөд саяхан Киргиз улсад суугаа ЭСЯ-нд Элчин зөвлөхөөр томилоод буй. Тиймээс түүний оронд улс төр судлалын доктор С.Оюунбилэг ийнхүү очиж байна.
БОЛОВСРОЛ:
Баянгол дүүргийн 28-р дунд сургууль, Худалдаа Үйлдвэрлэлийн Дээд Сургуулийг нягтлан бодогч мэргэжлээр төгссөн. Санхүү Эдийн Засгийн Дээд сургуульд бизнесийн удирдлага, Удирдлагын Академид төрийн удирдлагын чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан.
ХУВИЙН ХЭВШИЛ
- 2002-2005: “Black Morgan” ХХК-д нягтлан бодогч
- 2005-2007: “Хаан бууз Сүлжээ” ХХК-д ерөнхий менежер
- 2007-2009: “Хаан бууз Сүлжээ” ХХК-д гүйцэтгэх захирал
- 2008-2013: онд Хан-Уул дүүргийн МАН-ын 86-р үүрийн тэргүүлэгч
- 2009-2013: “My Great Khan” ХХК-д гүйцэтгэх захирал
- 2009-2014: МАН-ын Бага хурлын гишүүн, Нийслэлийн МАН-ын хорооны дэргэдэх “Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо”-ны Удирдах зөвлөлийн гишүүн
- 2013-2016: МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн
- 2014-2016: МАН-ын дэргэдэх “Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо”-ны Удирдах зөвлөлийн гишүүн