Нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн материалыг СЕХ-нд өнөөдөр өгнө

Нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн материалыг СЕХ-нд өнөөдөр өгнө

Нам, эвслүүд УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд нэр дэвшигчдийнхээ бичиг, баримтыг өнөөдөр СЕХ-д өгнө. Ингээд Сонгуулийн ерөнхий хороо материалыг ажлын тав хоногт багтаан хянаж, нэр дэвшигчээр бүртгэх, эсэх шийдвэрээ гаргах юм. 

Тэгвэл СЕХ-оос цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан УИХ-ын гишүүний нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авах хуваарийг нам, эвсэл, нэр дэвшигчдийн саналыг харгалзан гаргажээ. Нам, эвслүүд нөхөн сонгуульд нэр дэвшигчдээ тодруулсан бөгөөд нэр дэвшигчид есдүгээр сарын 4-ний дотор хөрөнгө, орлогоо цахимаар мэдүүлсэн юм. 

Ингээд энэ сарын 18-нд нэр дэвшигчийн үнэмлэхийг нь гардуулан өгснөөр сонгуулийн сурталчилгаа эхэлнэ. Санал хураалтыг аравдугаар сарын 10-нд явуулахаар товлон зарлаад байгаа билээ.