Яг одоо МАН-ын Удирдах зөвлөл хуралдахаар Тусгаар тогтнолын ордонд цуглаад байна. Үргэлжлүүлэн Бага хурал хуралдахаар бага хурлын гишүүд цуглах бөгөөд УИХ-ын 18, 28 дугаар тойрог буюу Хэнтий аймаг, Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд нэр дэвшигчдээ тодруулах юм.
Энэ үеэр Бага хурлын гишүүдээс байр, суурийг нь сонслоо. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар "Нөхөн сонгуульд нэр дэвшигчдэд хотын фракцаас хүнээ зүтгүүлсэн ч дэмжигдээгүй асуудлаар нэг их айхтар маргаагүй. Өөрсдийн сонирхлоор л явцгааж байгаа байх. Хэрүүл, шуугиан байхгүй байх аа. Нам нэг л бодлоготой. Тийм соёлтой нам шүү дээ. Хотын фракц гэж байхгүй. Бүгдээрээ л хотынх” гэлээ.