Өнөөдөр /2021.09.01/ АН-ын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/ хуралдаж Хэнтий аймаг, Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд нэр дэвшигчдээ тодруулсан байна.
Мөн тус намын Үндсэн дүрмийн хорооны гишүүнээр УИХ-ын гишүүн асан МУГЖ С.Жавхлан сонгогдсон байна. Сонирхуулахад, С.Жавхлан 2016 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшиж ялалт байгуулсан бол, тэрээр 2020 оны УИХ-ын сонгуульд АН-аас Увс аймагт нэр дэвшсэн билээ.