Хичээлийн шинэ жилийг тохиолдуулан "Хүүхэд тээвэрлэх автобус ба үйлчилгээнд тавих хяналт шалгалт"-ыг өнөөдрөөс эхлүүлжээ. Тодруулбал, ТЦА-наас энэ сарын 16-наас энэ сарын 21-ныг хүртэл Нийслэлийн боловсролын газар, Нийтийн тээврийн үйлчилгээний газруудтай хамтран Нийтийн тээврийн үйлчилгээний газрын "Тeхникийн хяналтын үзлэгийн төв"-д Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлдэг цэцэрлэг, eрөнхий боловсролын сургуулиудын хүүхэд тээвэрлэх автобус эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, жолооч нарыг хамруулан явагдаж байна.
Уг хяналт шалгалтын үйл ажиллагаа 8 цэгт явагдаж, 140 гаруй автобус шалгалтад хамрагдана.