ШУУРХАЙ: "Ерөнхий сайд Н.Учралд итгэл үзүүлэх эсэх" асуудлыг өргөн барина гэж АН-ын УТЗ-өөс шийдвэрлэжээ

ШУУРХАЙ: "Ерөнхий сайд Н.Учралд итгэл үзүүлэх эсэх" асуудлыг өргөн барина гэж АН-ын УТЗ-өөс шийдвэрлэжээ

Ардчилсан нам /АН/-ын Улс төрийн зөвлөл /УТЗ/ өнөөдөр /2026.09.14/ өглөө хуралдаж, үүний дараа УИХ дахь АН-ын бүлэг хуралдахаар товлосон байна. Тэгвэл дөнгөж сая АН-ын Улс төрийн зөвлөлийн хурал өндөрлөж, гаргасан шийдвэрээ УИХ дахь АН-ын бүлэгт тогтоол байдлаар хүргүүлжээ. 

Тодруулбал,  АН-ын Улс төрийн зөвлөлийн хурлаар "Ерөнхий сайд Н.Учралд итгэл үзүүлэх" эсэх асуудлыг УИХ-д оруулах асуудалд санал нэгдсэн байна. Учир нь Монгол Улсын Үндсэн хуулийн 44.1, 44.2 дэхь заалтыг ашиглан "Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэх" гэсэн тогтоолын төслийг өргөн барих бололтой. Ингэснээр Ерөнхий сайд Н.Учрал 64 гишүүний дэмжлэгийг авах шаардлага үүсэх ажээ.

Сонирхуулахад, Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Үндсэн хуулийн энэхүү заалтын дагуу "Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх" асуудлыг парламентад өргөн бариад огцорч байсан юм. 

Мөн үүнээс гадна АН-ын Улс төрийн зөвлөлөөс "намын гаргасан шийдвэрийг бүх шатандаа хэрэгжүүлнэ. Нэг байр суурьтай байна. Шийдвэрийг эс биелүүлбэл АН-ын дүрмийн дагуу хариуцлага тооцно" гэж шийдвэрлэжээ. 

 




Өнөөдөр туулай өдөр

4 цагийн өмнө