Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир хувийн сургуулиуд төрөөс дэмжлэг хүссэн тухай мэдээлэл хийж, тодорхой сургуулиудын нэрийг олон нийтэд зарласан юм.
Тодруулбал, Т.Ням-Очир саяхан мэдээлэл хийхдээ нийслэлийн сургуулиудын ачааллыг бууруулах, төрөлжсөн ахлах сургууль хөгжүүлэх чиглэлээр “Их Засаг Кинг”, “Шинэ санаа”, “Империал” зэрэг хувийн сургуулиуд Боловсролын яаманд хүсэлт гаргасан талаар мэдэгдсэн. Харин түүний мэдэгдлийг “Их засаг кинг” сургууль няцааж, төрөөс санхүүжилт хүсээгүй гэж мэдэгдсэн юм. Эх сурвалжийн мэдээллээр, Т.Ням-Очирын нэр дурдсан хувийн сургуулиуд Боловсролын яамыг шүүхэд өгөхөөр болж, эрх зүйн арга хэмжээ авахаар ажиллаж байгаа ажээ.