НИТХ-ын ээлжит бус XIV хуралдаан эхэллээ

НИТХ-ын ээлжит бус XIV хуралдаан эхэллээ

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус XIV хуралдаан өнөөдөр /2026.09.14/ 09.00 цагт эхэллээ.

НИТХ-ын даргын захирамжаар ээлжит бус XIV хуралдааныг есдүгээр сарын 14-ний өдөр хуралдуулахаар товлосон юм.

Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд:

  • Нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай /I хэлэлцүүлэг/

  • Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай /I хэлэлцүүлэг/

  • Нийслэлийн гадаад үнэт цаасыг дахин санхүүжүүлэх тухай

  • “Нийслэлийн 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө”-нд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай /I хэлэлцүүлэг/

  • Нийслэлийн өмчөөс 2026 онд хувьчлах эд хөрөнгийн жагсаалт батлах тухай /I хэлэлцүүлэг/

  • Барилга байгууламж акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах тухай

  • Төрийн дээд шагналд тодорхойлж, уламжлах тухай зэрэг асуудлыг хэлэлцэхээр товлоод байна.

ШУУД ҮЗЭХ:




Өнөөдөр туулай өдөр

4 цагийн өмнө