Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Бадрах багийн “Говь” гэдэг газарт хээрийн түймэр гарч, урьдчилсан байдлаар 400 га талбай өртөж шатжээ.
Түймрийн дуудлагыг есдүгээр сарын 13-ны өдрийн 17:55 цагт хүлээн авсан байна. Тус газар нь аймгийн төвөөс зүүн урд зүгт 160 км, сумын төвөөс баруун хойд зүгт 60 км-ийн зайд оршдог аж. Дуудлагын дагуу Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь 47 дугаар ангийн алба хаагчид болон орон нутгийн иргэд түймрийг унтраахаар ажиллаж, 21:25 цагт цурманд оруулжээ. Урьдчилсан байдлаар түймэрт 400 га орчим талбай өртөж шатсан байна.