Боловсролын сайд Л.Энх-Амгалан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
Тэрбээр Монгол Улсын 2026 оны улсын төсвийг өргөн барьсан сайдын хувиар мэдээлэл хийе. Намайг эзгүй хойгуур харлуулж, золигт гаргах гэж оролдож байгаа юм байна. Үндсэндээ намайг Монгол төрийн "Түгжил" гэж зарлаж байгаа юм байна. Өнөөдөр би та бүхэнд монгол төрийн хатиг, хавдар, түгжилүүдийг нэрлэе гэж бодож байна. Би монголын ард түмэнд тангараг өргөсөн болохоос биш ямар нэгэн улс төрийн бүлэглэлийн зангуунд ороогүй. Би УИХ-ын гишүүнээр дөрвөн удаа сонгогдож, гурван удаа Засгийн газрын гишүүн болохдоо ямар нэгэн байдлаар Түгжилийн дүрд тоглоогүй, цаашид ч тоглохгүй.
"Гэрт ойрхон сургууль- Хамгийн сайн сургууль" хөтөлбөрийн 50 тэрбум төгрөгтэй холбоотой асуудлаар өнгөрсөн долоо хоногт ард түмнийг талцуулсан мэдээллүүд өрнөлөө. Монголын төрийнг хагалж, бутаргаж байгаа бүлэглэл байна. Тэр бүлэглэлийн гар хөл болсон Түгжилмаа бол УИХ-ын гишүүн М.Ариунзаяа болон түүний нөхдүүд гэдгийг би албан ёсоор зарлая. М.Ариунзаяагийн зөвлөх н.Батцэцэг гэдэг бүсгүй бий. Энэ хүн бол намайг ажлаа өгсний дараа надтай, яамныхантайгаа өс зангидсан. Үндсэн Боловсролын яамны хоёр дахь Сийлэгмаа болсон.
УИХ-д зөвхөн нэг л файл буюу 2026 оны улсын төсвийн тодотголыг өргөн барьсан. Улсын төсвийн номон дээр "Гэрт ойрхон сургууль" арга хэмжээг 50 тэрбум төгрөгөөр хэрэгжүүлнэ л гэж заасан. Улсын төсөв бол төсөл арга хэмжээний санхүүжих дүнгээр батлагддаг. Улсын төсөв батлагдсаны дараа энд тусгагдсан санхүүжилтээр зарим нэг улсын сургуульд санхүүжилт өгсөн гэсэн увайгүй мэдээлэл өгсөн УИХ-ын гишүүдийг уучлалт гуйхыг шаардаж байна. УИХ-ын гишүүд бол мэдлэгтэй, чадалтай хүмүүс гэдгийг би мэдэж байгаа. Гэхдээ энэ хүмүүс "барьцаалагдсан" байна" хэмээн ярилаа.
ШУУД ҮЗЭХ: