Шүлхийн дархлаажуулалт маргааш эхэлж, аравдугаар сарын 15 хүртэл үргэлжилнэ

Шүлхийн дархлаажуулалт маргааш эхэлж, аравдугаар сарын 15 хүртэл үргэлжилнэ

Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтыг маргааш буюу есдүгээр сарын 15-наас эхлүүлнэ. Дархлаажуулалтыг нэг сарын хугацаанд буюу аравдугаар сарын 15-ныг хүртэл зохион байгуулахаар төлөвлөжээ.

Энэ хүрээнд шүлхийн SAT-1 болон O хэвшлээс урьдчилан сэргийлэх зорилгоор нийт 2.4 сая тун вакцин худалдан авч, орон нутагт хүргүүлсэн байна. Дархлаажуулалтад Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Улаанбаатар, Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн мал сүргийг хамруулахаар төлөвлөжээ. Тодруулбал, үхэр, гахай болон зарим сумын бог малыг вакцинжуулалтад хамруулах юм. Дархлаажуулалтыг холбогдох мал эмнэлгийн байгууллагууд орон нутагт зохион байгуулж, халдвар тархахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлнэ.