Төрийн банк хүүхэд багачуудын хуримтлуулах дадлыг дэмжих зорилгоор “Бяцхан хадгаламж Том эхлэл” урамшуулалт аяныг харилцагчдадаа зориулан 2026 оны 5 дугаар сарын 4-нөөс 10 дугаар сарын 1-ний хооронд хоёр үе шаттайгаар зохион байгуулахаар зарласан.
2-р шатны урамшуулалт аян 9 дүгээр сарын 1-нээс 10 дугаар сарын 1-ний өдөр хүртэл үргэлжилнэ. Аян нь хүүхдийн мөнгөө Төрийн банкаар авдаг, “Эхлэл” хүүхдийн хадгаламжийн данстай бүх харилцагчид нээлттэй. Хэрэв төрийн банкаар дамжуулан хүүхдийн мөнгөө авдаггүй, “Эхлэл” хүүхдийн хадгаламжийн дансгүй бол Гялсбанкаа ашиглан хялбар бүртгүүлэн аянд оролцох боломжтой.
- Сугалааны эрх:
- Шинээр данс нээсэн
- 100,000 төгрөгийн орлого нэмсэн тохиолдол бүрд 1 сугалааны эрх:
- 1,000,000 төгрөгөөс дээш орлого нэмсэн тохиолдолд сугалааны эрхийг 2 дахин үржүүлэн тооцно.
- Шагналын сан:
- Диснейлэндэд гэр бүлээрээ аялах эрх;
- 10 сая төгрөгийн сургалтын төлбөрийн эрх;
- 500 мянгаас 1 сая төгрөгийн хадгаламжийн эрх,
Төрийн банк нь өмнөх жилүүдэд хүүхдийн хадгаламжийг дэмжих урамшуулалт аянуудыг тогтмол зохион байгуулж, амжилттай хэрэгжүүлсээр ирсэн бөгөөд энэ удаад урамшууллын сан илүү өндөр төдийгүй хуримтлалын зөв дадлыг төлөвшүүлэх, харилцагчийн урт хугацааны үнэнч байдлыг дэмжихэд чиглэж байгаагаараа онцлог юм.
Хоёр дахь шатны ялагчдыг 2026 оны 10 дугаар сарын 15-ны дотор Төрийн банкны албан ёсны Facebook хуудсаар шууд тодруулна.
Урамшуулалт аяны талаар дэлгэрэнгүй мэдээллийг 1800-1881 дугаараас авна уу.
Итгэл төгс-Ногоон ирээдүй