Монгол улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар байгуулагдаад 200 хонох гэж байна.
Тодруулбал, 200 хоног энэ сарын 17-ны өдөр /2021.08.17/ болох аж. Засгийн газрын 100 хоног өнгөрсөн тавдугаар сарын 10-ны өдөр тохиосон бөгөөд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүдийнхээ хамтаар нээлттэй мэдээлэл хийж иргэд болоод сэтгүүлчдийн асуултад хариулсан билээ.
Тэрбээр Ерөнхий сайдын ажлыг хүлээж авахдаа дөрвөн зорилт дэвшүүлсэн байдаг.
Тодруулбал,
- Цар тахлыг богино хугацаанд даван туулах төлөвлөгөө /вакцинжуулалт болон бусад/
- Эдийн засгаа сэргээх төлөвлөгөө /10 их наядын төлөвлөгөө. Ажлын байрыг дэмжих бага хүүтэй зээл/
- Дундаж давхаргыг дэмжих үндэсний шинэ тогтолцоо
- Шударга ёс, цахим засаглал /e mongolia/
Өнгөрсөн хугацаанд эдгээр ажлын эхлэл тавигдаж чадсан бөгөөд цаашид хэрхэн үргэлжлэх талаарх дэлгэрэнгүйг ярилцлагыг тэрбээр 200 хоногоо тохиолдуулан хэвлэлд өгөх аж. Мөн цар тахлын дараах эдийн засгийн нөхцөл байдалд тохируулан шинэ менежмент хэрэгжүүлэхээр бэлтгэж байгаа гэх мэдээлэл байна.