Өчигдөр /2021.08.08/ М.Тулгатын АН-ын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/цахимаар хуралдаж, Хэнтий аймаг, Сонгинохайрхан дүүргийн УИХ-ын нөхөн сонгуульд оролцох зөв гэж шийдвэрлэсэн байна. Улмаар маргааш ҮБХ-ны тогтоол шийдвэрийг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх ажээ.
Сонирхуулахад, Үндэсний аудитын газраас М.Тулгатын АН-д хандаж, “Сонгуулийн мөрийн хөтөлбөр хуульд заасан шаардлагад нийцсэн талаарх дүгнэлт”, “Хандивын тайлангийн дүгнэлт” гэсэн хоёр албан бичгийг илгээжээ. Энэ нь М.Тулгатын АН-ыг хуульд нийцсэн албан ёсны АН гэж үзэж буй бололтой.