УИХ, Засгийн газрын гишүүн асан Т.Бадамжунай 2018 оны арванхоёрдугаар сард Замын-Үүд боомтоор дамжин нууцаар хил гарсан гэдэг.
“Ингэхдээ “УАЗ-469” буюу бидний ярьдгаар “69”-д суугаад хил давсан. Энэ талаарх мэдээлэл хуулийн байгууллагуудад ирсэн байна. Ингэж Замын-Үүдээр“69”-нд сууж явна гэдэг бол хил даваад зугтсан л гэсэн үг” хэмээн эх сурвалжууд мэдээлж байв. Мөн “тэрээр хил давахаасаа хэд хоногийн өмнө “TWEEN TOWER”-ийн 13 давхарт байдаг оффистоо бусдаас их хэмжээний бэлэн мөнгө авсан. Түүнийгээ яаж “зарцуулсан” баримт нь хуулийн байгууллагынхны гарт орсон. Иймд тэрээр хил давсан” гэж байв.
Тэгвэл зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар Т.Бадамжунай өнгөрсөн гурван жилийн хугацаанд, Филиппины Себу арал болон Сингапур хоёрын хооронд амьдарч байсан аж.
Тэрээр өчигдөр буюу энэ сарын 08-ны өдөр карановирусийн эсрэг вакцины хоёрдугаар тунгаа хийлгэсэн. Улмаар удахгүй эх орондоо ирэх гэж байгаа” гэсэн юм.