БИДНИЙ ТУХАЙ: Монгол Улс АНУ шиг барууны орнуудаас илүү Хятадаас болгоомжилж ирсэн

БИДНИЙ ТУХАЙ: Монгол Улс АНУ шиг барууны орнуудаас илүү Хятадаас болгоомжилж ирсэн

Өнгөрсөн сард АНУ, БНХАУ-аас өндөр дээд хэмжээний хэд хэдэн айлчлалыг манай улсад хийсэн билээ. Тэгвэл тус айлчлалын талаарх нийтлэл “South Morning China Post”-д гарчээ. Америк, Монголын харилцааг БНХАУ-ын томоохон хэвлэл хэрхэн дүгнэснийг дараах нийтлэлээс уншина уу.

-АНУ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ ВЭНДИ ШЕРМАНЫ АЙЛЧЛАЛТАЙ ХОЛБОГДУУЛАН ХЯТАД УЛС МОНГОЛТОЙ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭР ӨРНҮҮЛЖ БАЙНА-

АНУ-ын бүс нутгийн оролцоо нэмэгдэхийн хэрээр Хятад улс Монголтой илүү ойр дотно харилцаа тогтоохыг хичээж байгаа бөгөөд сүүлийн хэдэн долоо хоногт Бээжин-Улаанбаатар өндөр түвшний уулзалт хийж байна.  

Хамгийн сүүлд хийсэн “оролдлого” бол өнгөрсөн мягмар гарагт Хятадын урилгаар Тяньжинд болсон Гадаад хэргийн сайд нарын дээд түвшний уулзалт байв. Энэхүү уулзалт нь БНХАУ -ын Гадаад хэргийн сайд Ван И, АНУ -ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Вэнди Шермантай уулзсаны дараа болсон юм.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дэд дарга Вэнди Шерманы айлчлалын үеэр

Уулзалтуудын үр дүнд “БНХАУ –аас Монголд уул уурхай, эрчим хүч, хөдөө аж ахуй, дэд бүтэц, байгаль орчныг хамгаалах томоохон төслүүдэд хөрөнгө оруулахаа амлаж, хоёр талын худалдааг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавин ажиллаж” буйг Монгол Улсын Гадаад хэргийн яамнаас мэдээлэв. Түүнчлэн хоёр улс цар тахлын эсрэг үйл ажиллагаа, бүс нутгийн аюулгүй байдлын талаар хамтран ажиллахаа мэдэгдэв.

БНХАУ-тай холбоотой улс төрийн “эмзэг” асуудлуудыг Монгол улс бүрэн ойлгож буй. Хятадын Гадаад хэргийн яамнаас “Монгол Улс Хятадтай найрсаг харилцаагаа үргэлжлүүлэхийг зорьж, тодорхой улс орнуудтай холбоотой үйл ажиллагаанд оролцдоггүй.  Тухайлбал, коронавирусийн гарал үүслийг тогтоох ажлыг улс төржүүлэхийг Монгол Улс дэмждэггүй, Төвдтэй холбоотой асуудал хоёр орны харилцаанд нөлөөлөхгүй, 2022 оны өвлийн олимпыг Хятадад зохион байгуулахыг дэмждэг” гэжээ.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дэд дарга Шерман Монголд ирэхийн өмнөх өдөр БНХАУ -ын дарга Си Зиньпин Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхтэй утсаар ярьсан байна. Ши Жиньпин хоёр орон нийтлэг ашиг сонирхлоо нэмэгдүүлж, Хятад Монголын харилцааг тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэх замаар бэхжүүлэхийг уриалахын зэрэгцээ Монголын бүтээгдэхүүнийг одоогийнхоос илүү хэмжээнд экспортоор авах болно” гэж амлав.

-МОНГОЛ УЛС ЖИЖИГХЭН БАЙЖ БОЛОХ Ч ӨНДӨР УЛС ТӨРИЙН АМБИЦТАЙ-

Шерманы айлчлалаар Монгол Улс АНУ -ыг "гуравдагч хөрш", "стратегийн түнш" гэж нэрлэн "найрсаг харилцаа" -гаа бэхжүүлэхээ амласан. Шерман Монголд айлчилсны дараа БНХАУ -ын Батлан хамгаалахын сайд Вэй Фэнхэ, Монголын Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр нар Улаанбаатарт уулзаж, бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаар хамтран ажиллахаа амласан.

Тэгвэл АНУ-ын бүс нутгийн айлчлалын дараа Монгол улс хоёр гүрэнтэй/АНУ, БНХАУ-тай/ харилцаагаа тэнцвэржүүлэх шаардлагатай болно гэж Хятадын шинжээчид үзэж байна.

Рэньминий их сургуулийн гадаад бодлогын судлаач Ши Иньхун хэлэхдээ, “Хятад Монголын гадаад хэргийн сайд нарын уулзалт Шерманы Монголд хийх айлчлалыг багасгах сонирхолтой байж болох ч Монгол Улс уламжлал ёсоор АНУ шиг барууны орнуудаас илүү Хятадаас болгоомжилж ирсэн. Монгол Хятадтай эдийн засгийн харилцаатай байсан ч ялангуяа аюулгүй байдал, соёл, шашин шүтлэг, хэл ярианы хувьд болгоомжилдог” гэв.

Мөн Фудан их сургуулийн Олон улсын судлалын хүрээлэнгийн профессор Ци Хуайгао “Монгол Улс "гуравдагч хөрш" орнуудтай, ялангуяа АНУ-тай харилцаагаа идэвхтэй өргөжүүлж байгаа ч Хятад, АНУ -ын аль нэг талыг сонгохоос болгоомжилсон хэвээр байна. Монгол Улс ойрын хоёр хөрш болох Хятад, Оростой харилцаа тогтоохоос гадна АНУ, ЕХ, Япон, Өмнөд Солонгос зэрэг улс орон, олон улсын байгууллагатай харилцаагаа бэхжүүлэх, олон улсын орон зайг өргөтгөх гуравдагч хөршийн бодлогыг дэмжиж байна. Монгол жижигхэн улс байж болох ч өндөр дипломат “амбицтай”. Гэхдээ гурав дахь хөршийн асуудалд маш болгоомжтой хандаж байна” гэв.

Эх сурвалж: SMCP