ТОДРУУЛГА: МАН-ын Бага хурлаар нөхөн сонгуульд оролцох эсэхийг хэлэлцэж байна

ТОДРУУЛГА: МАН-ын Бага хурлаар нөхөн сонгуульд оролцох эсэхийг хэлэлцэж байна

МАН-ын Бага хурал /2021.08.05/ цахимаар хуралдаж эхэллээ. Хуралдаанаар хоёр асуудлыг хэлэлцэж байна. 

Тодруулбал, УИХ-ын 28, 18 дугаар тойрог буюу Хэнтий аймаг, Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд МАН оролцох эсэх болон тус сонгуулийн журмыг батлах аж. Хурлын нээж МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэлсэн байна. 

Дашрамд дурдахад, өнгөрөгч зургадугаар сард МАН-ын бага хурал цахимаар болсон. Уг хурлаар намын даргыг сонгох эсэхийг хэлэлцэж, зуун хувийн саналаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг тус намын даргаар сонгосон юм. Одоо Их хурлаар баталгаажуулна гэж тус намын гишүүд хэлж буй. Учир нь МАН-ын дүрэмд намын даргыг Их хурлаар батална гэж заасан байдаг. Тиймээс ирэх арваннэгдүгээр сарын 30-аас өмнө Их хурлын товыг тогтоох шаардлага бий аж. Харин өнөөдрийн хуралдаанаар Их хурлын товыг батлах асуудлыг хэлэлцэх талаар яригдсангүй гэж эх сурвалж мэдээллээ. 

Хурлаар хэлэлцсэн асуудлын дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэх болно. 




Өнөөдөр могой өдөр

3 цагийн өмнө