Ч.Болортуяа: Наймдугаар сардаа багтаж вакцины ГУРАВ дахь тунг зорилтот бүлэгт хийж эхэлнэ

Ч.Болортуяа: Наймдугаар сардаа багтаж вакцины ГУРАВ дахь тунг зорилтот бүлэгт хийж эхэлнэ

Засгийн газрын хуралдаан/2021.07.28/-аас гарсан шийдвэр, хэлэлцсэн асуудлыг танилцуулж байна. 

Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа гурав дахь тунгийн талаарх мэдээллийг өглөө. 

Тэрбээр "Засгийн газрын ээлжит хуралдаан болон УОК-ын ээлжит хуралдаанаар вакцины гурав дахь тунгийн асуудал яригдаж байгаа. ДЭМБ хараахан вакцины гурав дахь тунг зөвлөөгүй байна. Шалтгаан нь вакцинжуулалт хүртээмжгүй, дэлхийн зарим орон иргэддээ гурав байтугай эхний тунгаа ч хийж эхлээгүй байхад гурав дахь хийнэ гэж ярих нь зохимжгүй гэж үзэж байгаа. 

Гэхдээ дэлхийн зарим орон гурав дахь тунг хийж эхэлсэн. Монгол Улсын хувьд гурав дахь тунгийн судалгааг үргэлжлүүлэн хийж байна. ЭМЯ-ны наймдугаар сардаа багтаж, тодорхой зорилтот бүлэгт хандсан гурав дахь тунгийн вакцинжуулалтыг эхлүүлнэ гэсэн төлөвлөгөөгөө танилцуулсан. Гэхдээ эцсийн шийдвэр гараагүй байна. Зөвхөн төлөвлөлт, судалгаа хийх үүрэг даалгаврыг өгсөн. ЭМЯ, ГХЯ вакцины татан авалт дээр ажиллаж эхлээд байна байна" гэв.