МАН-ын хэвлэл мэдээллийн газрын даргаар маркетер Г.Баярхүүг томилжээ

МАН-ын хэвлэл мэдээллийн газрын даргаар маркетер Г.Баярхүүг томилжээ

МАН-ын бага хурал зургадугаар сарын 26-ны өдөр хуралдаж, нарийн бичгийн дарга нараа шинэчилсэн байдаг. Тухайлбал, МАН-ын Хэвлэл мэдээлэл, Цахим бодлогын газрын дарга Ц.Чулуунзагдыг тус намын нарийн бичгийн даргаар томилсон байдаг.

Тэгвэл МАН-ын Хэвлэл мэдээлэл, Цахим бодлогын газрын даргаар Г.Баярхүүг томилсон байна. Тэрээр “Талын Монгол” төслийн зөвлөх, мөн Бат солюшн партнерс ХХК-ийн гүйцэтгэх захирал хийж байсан, маркетингийн чиглэлээр 20 орчим жил ажилласан нэгэн ажээ.