Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын тэргүүн хадагтай Жил Байдентай Японд уулзжээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын тэргүүн хадагтай Жил Байдентай Японд уулзжээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ цаг мөчид Япон Улсад албаны айлчлал хийж буй. Тэрээр өчигдөр Японы Ерөнхий сайд Ё.Сүгатай албан ёсны уулзалт хийсэн бол, өнөөдөр /2021.07.23/ Япон Улсын Цог Жавхлант эзэн хаан Нарүхитод бараалхсан гэсэн албаны мэдээлэл байгаа юм.

Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон улсад хийж буй айлчлалынхаа үеэр АНУ-ын тэргүүн хатагтай Жил Байдентай уулзсан бололтой.

Энэ талаар Засгийн газрын албан ёсны твиттер хуудаст, “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын тэргүүн хатагтай Жил Байден, Франц Улсын Ерөнхийлөгч Э.Макрон нартай уулзаж, хоёр талын харилцаа болон өргөн хүрээтэй сэдвээр элэгсэг дотно ярилцав” гэж мэдэгдлээ. Сонирхуулахад, өнөөдөр /2021.07.23/ манай улсын цагаар 19:00 цагт “Токио 2020” зуны олимпын нээлтийн арга хэмжээнд VIP эрхтэй 950 хүн оролцох бөгөөд, тус арга хэмжээнд АНУ-ын тэргүүн хатагтай Жил Байден хүрэлцэн ирсэн бололтой.