Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын олон гишүүдийг дагуулан Хөвсгөл аймгийг зорьжээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын олон гишүүдийг дагуулан Хөвсгөл аймгийг зорьжээ

Ардын хувьсгалын 100 жилийн ойн баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхийг хойшлуулах шийдвэрийг Засгийн газраас гаргасан ч, бүх нийтийн амралтын өдрүүдийг хэвээр үлдсэн юм.

Тухайлбал, Монголчууд энэ долоо хоногийн Баасан гараг /2021.07.09/-ны өдрөөс эхлэн ирэх долоо хоногийн Ням гараг /2021.07.18/­ хүртэл нийт ес хоног амарч байна. Энэ үеэр нийслэлд амьдардаг ихэнх иргэд хөдөө орон нутгийг зорьж байна. Тэгвэл баяр наадмын амралтын энэ өдрүүдэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын олон гишүүдийг дагуулан Хөвсгөл аймгийг зорьжээ.

Тэд Хөвсгөл далай орчимд амарч, зугаалж байгаа гэх мэдээлэл байна. 

Тодруулбал, уржигдар /2021.07.10/ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт үйлдвэрийг “Монгол улсын баатар” цолоор шагнасан бол, өнгөрөгч Пүрэв гараг /2021.07.08/-т УИХ-ын Хаврын чуулган завсарласан билээ.