Л.Оюун-Эрдэнэ: Вакцинжуулалтын ажлыг улс төржүүлж буй хүмүүсийг зарлах болно

Л.Оюун-Эрдэнэ: Вакцинжуулалтын ажлыг улс төржүүлж буй хүмүүсийг зарлах болно

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2021-07-09/ Төрийн ордонд эрүүл мэндийн салбарынхантай уулзаж байна.

Тэрээр "Вакцинжуулалтад гэхэд бид 300 орчим тэрбум төгрөгийг нэг жилийн хугацаанд зарцуулсан. Шинжилгээнд өдөр тутамд 500 сая төгрөг зарцуулж байгаа. Даатгал болон улсын төсөв нийлээд 735 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилтийг эрүүл мэндийн салбарт олгохоор болж байгаа. 13 мянга, мөн бусад эрүүл мэндийн салбарын ажилчдад мөнгөн хэлбэрийн урамшуулал олгохоор болсон.  Үүнд, шаардлагатай 45 тэрбум төгрөгийн нэмэлтарцуулалтын улсын төсвөөс гаргахаар болсон. Цар тахлын үеийн эм тариа бусад тоног төхөөрөмжийн санхүүжилтийг улсын төсвөөс гаргана. PCR шинжилгээнд 125 тэрбум төгрөгийг төлөвлөж байна. Нэмэлтээр 2,000 орыг дэлгэхэд шаардлагатай 110 тэрбум төгрөгийг гаргах нь зүйтэй гэж улсын төсөв баталсан" гэлээ. Мөн энэ үеэр тэрээр ''вакцинжуулалтын ажлыг улс төртэй холбож болохгүй, үүнийгээ болихгүй бол энэ ажлыг хийж буй хэсэг бүлэг хүмүүсийг зарлах болно'' гэсэн юм.

Үзэх: