УИХ-ын чуулганы хуралдаанаар “Монгол Улсын 2021 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа, “АН-ынхныг хэтэрхий чанга дуугаар улс төржлөө гээд байна. Би санал нийлэхгүй байна. Угаасаа л бид сөрөг хүчний хувьд хэлэх ёстой үгээ хэлнэ. Тухайн үед төсөв батлах үед тансаглалаа таслан зогсоогоод эмнэлгийн ажилтнуудынхаа цалинг нэмчихсэн бол өнөөдөр тэд талбай дээр зогсохгүй байсан юм” гэж мэдэгдсэн. Харин УИХ-ын гишүүн Х.Булгантуяа чуулганы индэрт танилцуулга хийх үеэр Б.Пүрэвдорж гишүүн түүний үгийг тасалдуулж, “эмч нарын цалинг хоёр дахин нэмэхийг шаардаж байна” гэж мэдэгдлээ.
Төсвийн тодотголоо буцааж эмч нарын цалинг нэмж оруулж ирэхийг Ардчилсан намын бүлгээс шаардав ‼‼‼@anbuleg #ЭмчНарааХайрлая pic.twitter.com/EvYpPyktOk
— Батука (@Batuka_UB) July 6, 2021