Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн орон тооны зарим зөвлөхүүдийн өнгөрөгч долоо хоногт томилсон. Тухайлбал, Соёл, шашны бодлогын зөвлөхөөр Д.Бум-Очир, Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөхөөр Ч.Лодойравсал нарыг томилсон.
Тэгвэл өнөөдөр дахин тушаал гарч, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн орон тооны зөвлөхүүдээр дараах хүмүүсийг томилсон байна.
Үүнд:
- Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөхөөр Т. Мөнхсайхан /Эрүүл мэндийн сайд асан/
- Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөхөөр Ц.Пүрэвхүү /Утааны эсрэг ээж, аав ТТБ-ын Удирдах зөвлөлийн гишүүн/
- Хот, хөдөөгийн хөгжлийн бодлогын зөвлөхөөр О. Буяннэмэх нарыг томилсон байна.
Т.Мөнхсайхан нь 1990-2000 онд Нийслэлийн 28 дугаар дунд сургууль, 2000-2006 онд Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийг Хүний их эмч мэргэжлээр төгсөж, 2013-2016 онд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульд Анагаах ухааны магистрын зэрэг, 2017-2020 онд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульд Анагаах ухааны докторын зэрэг тус тус хамгаалсан. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Клиникийн профессор.
Ц.Пүрэвхүү нь 1991-2001 онд Нийслэлийн 23 дугаар дунд сургууль, 2001-2005 онд Монгол Улсын их сургуулийг Сэтгүүлч мэргэжлээр төгсөж, 2012-2014 онд АНУ-ын Калифорниа Интернэйшнл их сургуульд Олон улсын бизнесийн магистрын зэрэг хамгаалсан.
О.Буяннэмэх нь 1988-1998 онд “Хүмүүн” цогцолбор сургууль, 1998-2004 онд “Их засаг” олон улсын их сургуулийг төгсөж, 2014-2016 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуульд магистрын зэрэг хамгаалсан юм байна.