Б.Пүрэвдорж: Долдугаар сарын 7-ны дотор С.Эрдэнэ та АН-ын даргаас огцор

Б.Пүрэвдорж: Долдугаар сарын 7-ны дотор С.Эрдэнэ та АН-ын даргаас огцор

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Х.Тэмүүжин нар цаг үеийн асуудлаар өнөөдөр /2021.07.05 /мэдээлэл хийсэн юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Монгол Улсын Засгийн газар цар тахлын хуулийн нэрээр маш том эрх мэдлийг өөртөө авсан. Өнгөрсөн жил 4.8 их наяд төгрөгийн зардлыг гаргасан. ЭМЯ-ны төсвийг мөн зарцуулсан. Мөн 3.7 их наяд төгрөгийг төсвийн тодотголоор батлах гэж байна. Нийтдээ 8.5 их наяд төгрөгийн хөтөлбөрийг цар тахлын эсрэг арга хэмжээ авсан ч халдварыг дотооддоо алдсан.

Энэ мөнгө хүмүүсийн эрүүл мэндэд хангалттай зарцуулагдсангүй. Энэ хөрөнгө, мөнгийг 2020 оны их хурлын сонгуульд хэт олонх болохын тулд, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд мөн халамж, ямааны нэр зэрэг нэрээр ард түмэнд тараасан. Энэ үйлдэл нь цар тахлыг даамжрахад нөлөөлсөн” гэсэн юм.

Мөн тэрээр, “АН-ын 100 мянган гишүүний гарын үсэг цуглуулах аян өрнөж байна. Хөл хорионы улмаас энэ ажил сайн ахихгүй байгаа ч өнөөдрийн байдлаар 30 нэгжээс 21 мянган гишүүний гарын үсэг ирээд байна. Өнөөдөр АН-ын дарга С.Эрдэнэд "Нэгдүгээрт, Ардчилсан намын их хурлыг наймдугаар сард багтаан хуралдуулах шийдвэрийг долдугаар сарын 7-ны дотор гаргах. Хоёрдугаарт, Дээрх шийдвэрийг гаргасны дараа С.Эрдэнэ та долдугаар сарын 7-ны дотор АН-ын даргаас огцрох" шаардлагыг гишүүдийн гарын үсгийн хамт хүргүүлж байна гэсэн юм.