УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдрийн чуулганы ээлжит хуралдааныг нээн, хэлэлцэх асуудлыг танилцуулах үеэрээ цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой үг хэллээ.
“УИХ болон Засгийн газрын олон гишүүн коронавирусээр халдварласан. Үүнээс шалтгаалаад УИХ-ын Тамгын газрын 68 ажилтан тусгаарлалтад ороод байна. Түүнчлэн 30 орчим ажилтан халдвар авсан.
Хуулийн төслийг уншиж, найруулдаг Тамгын газрын ажилтнууд цөөн хүчээр ажиллаж байгаа учир зарим үед алдаа гарах тохиолдол гарч байна. Иймээс хаа хаанаа хариуцлага, хяналттай ажиллах шаардлага үүсэж байгааг анхааруулъя” хэмээсэн юм.