С.Энхболд сайд огцрох хүсэлтээ өгөөгүй байна

С.Энхболд сайд огцрох хүсэлтээ өгөөгүй байна

Эрүүл мэндийн сайд С.Энхболдыг  ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн хэмээх мэдээлэл өнөөдөр цахим орчинд тархсан.

Учир нь өнгөрөгч хагассайн өдөр /2021-07-03/ Нийслэлийн БЗД-ийн Энэрэл эмнэлгийн хашаанд коронавирусийн халдвартай иргэн анхан шатны тусламж авч чадалгүй нас барсан харамсалтай хэрэг гарсан. Харин ЭМЯ-ны сайд хэвлэлд өгсөн тодруулгадаа огцрох хүсэлтээ өгөөгүй хэмээн мэдэгдсэн байна.  

Мөн Засгийн газрын тухай хуульд заасанчлан сайд огцрох хүсэлтээ өгөөд шууд ажлаас чөлөөлөгдөх боломжгүй. Ерөнхий сайд захирамж гаргаж, түүнйигээ УИХ-д танилцуулсны үндсэн дээр Засгийн газрын гишүүнийг чөлөөлдөг журамтай аж.