Коронавирус халдварын нөхцөл байдлын талаар Засгийн газар, Улсын онцгой комиссын мэдээллийг шийдвэр гаргасан сайдаас нь илүү ойлгомжтой иргэдэд тайлбарлаж, мэдээлж чаддаг хүн бол Засгийн газрын хэвлэл мэдээлэлтэй харилцах газрын дарга Ц.Ганзориг.
Тэгвэл коронавирусийн халдварын тохиолдол буураагүй байгаа энэ үед тэрээр Засгийн газрын хэвлэл мэдээлэлтэй харилцах газрын даргын албан тушаалаа өөрийн хүсэлтээр өгч байгаа ажээ. Учир нь түүнийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн “хэвлэлийн төлөөлөгч”-өөр томилогдохоор болсон гэсэн мэдээлэл байна. Тодруулбал, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд даргаар А.Үйлстөгөлдөр, Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны даргаар Ө.Золбаяр нар томилогдоод байгаа билээ.
Тэрээр Засгийн газрын хэрэг эрхлэх газарт харъяалагддаг үүрэгт ажлаа өгөх болсон талаараа өөрийн твиттер хуудастаа, “Засгийн газар, Улсын онцгой комиссын мэдээллийг миний орны хүн томилогдтол Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа өгсөөр байна. Та бүхэнд талархлаа” гэжээ.
УОК-с 7-р сарын 4-г хүртэл хязгаарласан амралтын газар, бялдаржуулах төв, саун, бассейн, хоолны газрууд халдвар хамгаалал ягштал бариад маргаашаас ажиллана.
— Ganzorig (@GanzoTg) July 4, 2021
ЗГ-УОК-н мэдээллийг миний орны хүн томилогдтол ЕС-ын хэвлэлийн төлөөлөгч @Bolort өгсөөр бна.
Та бүхэнд талархлаа ?? pic.twitter.com/KIaQ3l6dD7