Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Гашуунсухайт, 3амын-Үүд боомтод ажиллаж байна.
Эхлээд Гашуун-Сухайтад ажиллав. Боомтын өргөтгөлийн ажил 20 хувьтай явж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар боомтоор 100 машин гаргаж, 100 машин хилээр нэвтрүүлж байгааг албаныхан мэдээллээ. Жирийн үед өдөрт нэг талаас 300 машин гарч байсан бол энэ тоо гурав дахин буурсан учраас машины бөөгнөрөл үүсжээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 30 хоногийн хугацаанд ажил эрчимжихгүй бол боомтод ажиллаж байгаа албан тушаалтнуудыг бүгдийг нь солих чиглэл өглөө.
Зам тээврийн сайд Л.Халтар: Өнгөрсөн 7 хоногт би энд ажиллаад урдаас ирсэн машины ачаа Эрээний галт тэргэнд ачсан. Өдөрт 20 гаруй машин ачиж байна. Цаашдаа энэ бөөгнөрлийг арилахын тулд 150-200 хоосон машин урагшаа гаргаад ачаа татна гэсэн төлөвлөгөө гаргаад ажиллаж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Энд байгаа байгууллагууд хоорондоо уялдахгүй байна. Хилийн цэрэг нь хилийн цэрэгтээ харьяалагдаад, гааль нь гаальдаа, мэргэжлийн хяналт нь мэргэжлийн хяналтдаа байгаад байна. Уялдаагаа маш сайн хангах хэрэгтэй. Асуудал гараад бараг 10 гаруй хоноод бөөн асуудал үүсээд байж байхад одоо хүртгэл оношлуурын асуудлыг шийдэж чадахгүй байж болохгүй" гэв.
Ү3ЭХ: