БИДНИЙ ТУХАЙ: Монгол Улс вакцин худалдан авч чадсан нь бага орлоготой, хөгжиж буй үндэстний хувьд том “ялалт”

БИДНИЙ ТУХАЙ: Монгол Улс вакцин худалдан авч чадсан нь бага орлоготой, хөгжиж буй үндэстний хувьд том “ялалт”

Дэлхий даяар хэдэн зуун мянган уншигчтай Америкийн өдөр тутмын хэвлэл болох “Нью Йорк Таймс” сонины албан ёсны сайтад манай улсын вакцинжуулалтын талаар нийтлэл гарчээ. Уг нийтлэлийг орчуулан хүргэж байна.

Улс орнууд вакцин авахаар “чармайж” байна. Харин Монгол Улс хангалттай вакцинтай...

Өвслөг толгод, өргөн цөл, хязгааргүй тэнгэрийн орон болох Монгол улсын хүн амын тоо нь Чикаго хотынхоос тийм ч их биш. Ардчилсан дэглэмт энэ улс хүчирхэг хөршүүд болох Орос болон Хятадын сүүдэрт  аж төрсөөр ирсэн.

Гэвч цар тахлын энэ үед дэлхийн “амбицтай” хоёр вакцин үйлдвэрлэгчийн дунд оршин тогтнох нь давуу тал байж болох юм. Учир нь ихэнх улс орнууд коронавирусийн эсрэг вакцин авахаар "улайрч" байгаа энэ үед Монгол Улс насанд хүрсэн хүн амаа бүрэн вакцинжуулах боломжтой болжээ. Гэхдээ ихэнхдээ Хятад, ОХУ-тай хийсэн хэлэлцээрийн ачаар хүн амаа вакцинжуулж байна. Тус улсын эрх баригчид вакцины нөөцдөө итгэлтэй байгаа тул ард иргэддээ “ковидгүй зун”-ыг амлаж байгаа юм. 

NYtimes

Монгол Улс хэдхэн сарын хугацаанд вакцин худалдаж авч чадсан нь бага орлоготой, хөгжиж буй үндэстний хувьд том “ялалт”. Олон ядуу, буурай орнууд вакцин авахаар оочерлож байхад Монгол Улс геополитикийн жижиг “тоглогч” гэсэн статусаа ашиглан баян орнуудтай адилхан хэмжээнд вакцины хэмжээгээ нэмж чаджээ.

ОХУ, БНХАУ дэлхийн тавцанд ихэвчлэн нэгдмэл байр суурьтай байдаг боловч хоорондоо зөрчилдөж байсан түүхтэй. Тэд бие биенийхээ Монгол дахь ашиг сонирхлоос үргэлж болгоомжилж ирсэн. Үүнийг вакцины дипломат ажиллагаанаас ч харж болно.

Брюссель дэх Орос Евро-Азийг судлах төвийн захирал Тереза Фэллон “ОХУ-ын Ерөнхийлөгч Владимр Путин БНХАУ Монголд юу хийж, ямар нөлөө тогтоож байгаад маш их санаа зовж байна” гэж бидэнд хэлсэн юм.

Монгол улс ОХУ-ын "Спутник V" вакцины нэг сая тунг худалдан авсан. Харин БНХАУ-аас дөрвөн сая вакцин авч байгаа бөгөөд эцсийн ачилт энэ долоо хоногт ирлээ. Тэд БНХАУ-ын "Синофарм" вакциныг авах гэрээг ДЭМБ-аас эмнэл зүйд нэвтрүүлэх зөвшөөрөл өгөхөөс хэдхэн хоногийн өмнө хийсэн. Тус улсын хүн амын дийлэнх БНХАУ-д үйлдвэрлэсэн вакциныг хийлгээд байна. 

ДЭМБ-ын зарим мэргэжилтэн "Синофарм" компани бусад оронд амласан вакцинаа хангаж чадах эсэхэд эргэлзэж байхад Монгол улс иргэдээ вакцинжуулах бүх тунгаа авчээ.

Монголын улс төрөөр мэргэшсэн Британийн Колумбийн Их сургуулийн дэд профессор Жулиан Диеркесийн хэлснээр “жижиг байх нь давуу тал” аж.

Эх сурвалж: NYtimes