Аж үйлдвэр, эрдэс баялагийн яамнаас АИ92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдлын талаар мэдээлэл гаргалаа. Өнөөдрийн байдлаар /2025.11.06/ Монгол Улсын хилээр нийт 438 вагонцистерн газрын тосны бүтээгдэхүүн орж ирээд байна.
Үүнээс дизелийн түлш – 320 вагон, АИ-92 автобензин – 82 вагон, пропан – 13 вагон, бутан – 15 вагон, шингэрүүлсэн хий (LPG) – 8 вагон тус тус байна. Хомстол үүсээд байсан АИ-92 автобензиний хувьд нийт 82 вагоноос 54 вагон нь буулгалтын өртөөнд ирээд байна. Тухайлбал, Дархан – 2 вагон, Рашаант – 8 вагон, Толгойт – 38 вагон, Улаанбаатар – 5 вагон буулгалтын өртөөнд ирээд байна.