Ө.Шижир: Муу дээрээ муухай, муухай дээрээ улцан гэдэг шиг бүүр муудсан 2026 оны улсын төсвийг УИХ-ын ажлын хэсгээс оруулж ирлээ

Ө.Шижир: Муу дээрээ муухай, муухай дээрээ улцан гэдэг шиг бүүр муудсан 2026 оны улсын төсвийг УИХ-ын ажлын хэсгээс оруулж ирлээ

УИХ-ын гишүүн Ө.Шижир 2026 оны төсвийн төслийг шүүмжилж байр сууриа илэрхийлжээ.

Тодруулбал, тэрбээр өөрийн цахим хуудастаа "Муу дээрээ муухай, муухай дээрээ улцан гэдэг шиг бүүр муудсан 2026 оны улсын төсөв УИХ-ын ажлын хэсгээс орж ирлээ. 22 сургууль, зургаан эмнэлэг болон эрүүл мэндийн төв, "Өнөр бүл" хүүхэд хамгааллийн газар, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хоёр ч барилга, онцгой байдлын 4 гал унтраах анги, цагдаа, цэрэг хил хамгаалахаас хүртэл хасчихаад буцаад 28  авто зам, 16 тоног төхөөрөмж, долоон соёлын төв, 500 саяын ТЭЗҮ зэргийг нэмсэн байна. 175 арга хэмжээнээс төсөв хассан мэт харагдавч үнэндээ 111 арга хэмжээг нэмэгдүүлжээ. Тухайлбал, төсвийн төсөлд таналт хийх нэрийдлээр 331 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэх барилга байгууламжийг, тоног төхөөрөмж хассан ч буцаад 363 тэрбум төгрөгийн өртөгтэй өөр барилга, байгууламжийг нэмэгдүүлж оруулж ирсэн байна" гэлээ.