“Алтан цом”-ын барилдаан амралтын өдрүүдэд болно

“Алтан цом”-ын барилдаан амралтын өдрүүдэд болно

Монголын үндэсний бөхийн холбооноос зохион байгуулж энэ сарын барилдаан өсвөр, залуучуудын барилдаанаар эхэлсэн.

Энэ сард бөхийн өргөөнд олон сонирхолтой барилдаан болно. “Алтан цом”-ын барилдаанаас гадна Их эзэн Чингис хааны мэндэлсний 863 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулсан болон Бүгд найрамдах улсаа тунхаглаж, анхдугаар үндсэн хуулиа баталсны 101 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаантай.

Энэ сард дараах барилдаан болно. 

  • 11.08 – “Алтан цом”-ын барилдаан
  • 11.09 -  “Алтан цом”-ын барилдаан
  • 11.15 - “Алтан цом”-ын барилдаан
  • 11.16 - аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөхийн барилдаан
  • 11.21 -  Их эзэн Чингис хааны мэндэлсний 863 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулсан улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан
  • 11.22 - сумын цолтон болон залуу бөхчүүдийн 128 дахь удаагийн барилдаан
  • 11.26 - Бүгд найрамдах улсаа тунхаглаж, анхдугаар үндсэн хуулиа баталсны 101 жилийн ойд зориулсан хүчит 128 бөхийн барилдаан
  • 11.29 - Хан-Уул дүүргийн түүхт 60 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдаан тус тус болно.