2117 онд Ангараг гараг дээр дэлхийгээс эхний оршин суугч очино гэв

2117 онд Ангараг гараг дээр дэлхийгээс эхний оршин суугч очино гэв

2021 оны хоёрдугаар сард гурван ч улс Ангараг гараг дээр судалгааны төхөөрөмжөө буулгасан. Эхнийх ньАрабын Нэгдсэн Эмират Улсын “Emirates Mars Mission” буюу “Найдвар” хэмээх сансрын хөлөг, хоёр дахь нь БНХАУ-ын “Тianwen-1” хөлөг байсан бол гурав дахь нь “АНУ-ын “Perseverance rover” судалгааны төхөөрөмж байв.

АНЭУ болон БНХАУ-ын хөлөг Ангарагийн тойрог замд амжилттай нэвтэрч, судалгааныхаа ажлыг эхэлсэн бол АНУ-ын судалгааны төхөөрөмж улаан гараг дээр амжилттай газардаж амьдралын ул мөрийг хайж байна. 

Тэгвэл АНЭУ-ын эрдэмтэд 2117 он гэхэд Ангараг гарагийн орчин нөхцөлийг өөрчлөн хувиргаж, хүн төрөлхтөн оршин суух томоохон хотыг байгуулах төлөвлөгөөг боловсруулж байна. Тэдний хэлж буйгаар ойрын 95 жилийн дотор Ангараг гарагт дэлхийгээс эхний оршин суугч очих аж.

Үүнээс гадна 2020 оны 2-р сард “Ангараг Нийгэмлэг”-ээс тус гараг дээр бий болох ирээдүйн шинэ хотыг төлөвлөх олон улсын уралдаан зарласан юм. Одоогоор тус уралдаанд дэлхийн өнцөг булан бүрээс 175 баг оролцож байна. 

Тэдний нэг болох 35 эрдэмтдийн бүрэлдэхүүнтэй “Sustainable Offworld Network” (SONet) баг Ангараг гарагт байгуулах хадан цохио дагасан 150 метр бүхий хотын зураг төсөл нь одоогоор бусдаасаа цойлж байгаа аж. Тус хотыг “Нюва” хэмээн нэрлэжээ. 

“Нюва” хотыг дагасан нийт таван хот байх ба тус бүр 200-250 мянган хүнийг багтаах даацтай. Хотууд хоорондоо хоёр мянган км-ийн зайтай байх бөгөөд төмөр замаар холбогдсон байх гэнэ.  

"Нюва" хотын зураг төсөл

"Нюва" хотын зураг төсөл

Эх сурвалж: Sciencefocus