АН-ын ҮБХ-ны хурлыг нэг цаг завсарлуулсан бөгөөд завсарлаж орж ирсний дараа АН-ын даргыг сонгох сонгуулийн товыг санал хурааж шийдвэрлэнэ. Энэ үеэр АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн, улс төр судлаач О.Чулуунбилэгийн байр суурийг сонслоо.
Тэрбээр “Дараагийн намын даргын сонгуулийн асуудлыг энэ сарын 31-ны өглөө ҮБХ хуралдаж, үдээс хойш намын их хурлаар шийднэ. Ингэснээр маргаашаас эхлэн намын даргад нэр дэвшигчдийг бүртгэнэ. Сөрөг хүчний намын дарга хийж чадах харизматай хүн АН-ын дарга болох хэрэгтэй. Сонгуулийн сайн менежер байх хэрэгтэй байна” гэлээ.
ШУУД ҮЗЭХ: