ҮБХ-ны хурлыг нэг цаг завсарлуулсан бөгөөд завсарлаж орж ирсний дараа АН-ын даргыг сонгох сонгуулийн товыг санал хурааж шийдвэрлэнэ

ҮБХ-ны хурлыг нэг цаг завсарлуулсан бөгөөд завсарлаж орж ирсний дараа АН-ын даргыг сонгох сонгуулийн товыг санал хурааж шийдвэрлэнэ

Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо/ҮБХ/-ны ээлжит бус хурал өнөөдөр  /2025.08.28/ 14.00 цаг орчимд эхэлсэн. Хуралдааны эхэнд Ардчилсан намын дарга Л.Гантөмөр илтгэл тавьж, намын даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ ҮБХ-нд гаргасан юм. ҮБХ түүний хүсэлтийг хүлээн авч олонхийн саналаар дэмжиж шийдвэрлэсэн бол удахгүй дүрмийн зарим нэг өөрчлөлтүүдийг хийж, батлахын зэрэгцээ, намын даргын сонгуулийн хугацааг товлоно. 

ҮБХ-ны гишүүдийн зүгээс Ардчилсан намын даргын сонгуулийг энэ сарын 29, 31-ний  өдрийн аль нэгэнд хийх саналыг гаргасан бөгөөд дөнгөж сая хурлыг нэг цагийн хугацаатай завсарлууллаа. Завсарлаж орж ирсний дараа санал хурааж дээрх товыг батлах аж.   




Өнөөдөр гахай өдөр

22 цагийн өмнө