Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ны ээлжит бус хурал /2025.08.28/ үргэлжилж байна. Уг хуралдаанаар Ардчилсан намын дүрмийн өөрчлөлтүүдийг хийж, батлахын зэрэгцээ тус намын дарга Л.Гантөмөрийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэж олонхийн саналаар дэмжлээ.
Ардчилсан намын ҮБХ нь 380 орчим гишүүнтэй. Энэ удаагийн ҮБХ-ны хурал ирц өндөртэй болж байгаа юм. Тус хурал "Улаанбаатар галерей"-н хурлын танхимд болж байна.