Ж.Эрдэнэбат УИХ-ын гишүүний тангарагаа өргөв

Ж.Эрдэнэбат УИХ-ын гишүүний тангарагаа өргөв

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны үеэр 2020 оны сонгуульд Сэлэнгэ аймгаас сонгогдсон Ж.Эрдэнэбат парламентын гишүүний тангараг өргөлөө. 

Үндсэн хуулийн 23.2 дахь хэсэгт УИХ-ын гишүүний бүрэн эрх Төрийн сүлдэндээ тангараг өргөснөөр эхэлнэ гэж заасан байдаг. Дэгийн тухай хуулийн 22.7-д Анхдугаар чуулганы нээлтийн ажиллагаанд оролцож чадаагүй гишүүн өөрийн оролцсон анхны хуралдаанд тангараг өргөнө гэдэг. Тангараг өргөхтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт, асууж хариулт авахгүй гэсний дагуу тэрбээр тангараг өргөлөө. 

Түүнийг тангараг өргөхтэй холбогдуулан Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлж, шүүмжилсэн юм. 

Дашрамд дурдахад, түүнийг УИХ-ын сонгуулиар Сэлэнгэ аймагт нэр дэвшиж байхад нь саатуулсан ч, тэрээр сонгуульд ялалт байгуулсан учир СЕХ-ноос УИХ-ын гишүүний үнэмлэхийг нь олгосон.  Ж.Эрдэнэбатыг улс төрд нөлөө бүхий байдлаа ашиглан өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт зохион байгуулагчаар, бүлэглэж хамтран оролцсон гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар буруутгаад байгаа юм. 

ҮЗЭХ: