УИХ-ын пүрэв гаригийн чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар томилох асуудлыг хэлэлцэж хуралдаанд оролцсон гишүүдийн 71.4 хувийн саналаар дэмжлээ.
Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар ажиллаж байсан Л.Энх-Амгалан БШУ-ны сайдаар томилогдож, Засгийн газрын гишүүн болсон тул тус байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг томилохоор МАН-ын бүлгээс нэр дэвшүүлсэн юм. Үргэлжлүүлэн Сонгинохайрхан дүүрэг буюу УИХ-ын 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийг тогтоох тухай асуудлыг хэлэлцэж байна.