Ж.Эрдэнэбат өнөөдөр УИХ-ын гишүүний тангарагаа өргөнө

Ж.Эрдэнэбат өнөөдөр УИХ-ын гишүүний тангарагаа өргөнө

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны үеэр УИХ-ын 2020 оны сонгуульд Сэлэнгэ аймгаас сонгогдсон Ж.Эрдэнэбат гишүүнийхээ тангаргийг өргөнө. 

Дашрамд дурдахад, түүнийг УИХ-ын сонгуулиар Сэлэнгэ аймагт нэр дэвшиж байхад нь саатуулсан ч, тэрээр сонгуульд ялалт байгуулсан учир СЕХ-ноос УИХ-ын гишүүний үнэмлэхийг нь олгосон.  Ж.Эрдэнэбатыг улс төрд нөлөө бүхий байдлаа ашиглан өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт зохион байгуулагчаар, бүлэглэж хамтран оролцсон гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар буруутгаад байгаа юм.