ХӨШИГНИЙ АРД: Ерөнхийлөгч Х.Баттулгыг огцруулах асуудлыг УИХ-ын гишүүд хөндөнө

ХӨШИГНИЙ АРД: Ерөнхийлөгч Х.Баттулгыг огцруулах асуудлыг УИХ-ын гишүүд хөндөнө

Өнгөрсөн нэгдүгээр сарын 19-нд /2021.01.19/ “Өргөө” амаржих газарт амаржсан эхээс коронавириус илэрч ХӨСҮТ-рүү зөөвөрлөхдөө хүнлэг бус хандсан гэж У.Хүрэлсүхийн Засгийн газар огцорч байв.

Ингээд энэ тухайгаа У.Хүрэлсүх мэдэгдэх үеэр “Миний итгэж, найдаж хамтарч ажилладаг Ерөнхийлөгч ард түмний хүсэл, сонирхлоороо нэгдсэн жагсаалыг улс төржүүлж, хөрөнгө санхүүгээр дэмжин, үймээн самуунд уриалсан. Үндсэн хуулийн дагуу Ерөнхийлөгч Х.Баттулгад хариуцлага тооцох ёстой гэж эрх баригч намын даргын хувьд үзэж байгаагаа илэрхийлье" гэсэн юм. У.Хүрэлсүхээс гадна Хууль зүйн сайд Х.Нямбаатар тэргүүтэй өөр бусад УИХ-ын гишүүд ч тухайн үед дээрх утга санааг давтан хэлж байв. 

-Х.БАТТУЛГЫГ ОГЦРУУЛАХ АСУУДЛААР “МУУХАЙ ХАРАГДУУЛАХ” ТАКТИК МАН ДОТОР ЯРИГДАЖ ЭХЭЛЖЭЭ-

Тэгвэл сүүлийн өдрүүдэд МАН дотроо уг асуудлыг ажил, хэрэг болгохоор ярилцаж эхэлсэн гэх мэдээлэл байна.  Учир нь Үндсэн хуулийн 35 дугаар зүйлийн 2 -т  “Ерөнхийлөгч тангаргаасаа няцаж Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөрчвөл Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг үндэслэн Улсын Их Хурлаар хэлэлцэж чуулганд оролцсон нийт гишүүний дийлэнх олонхын саналаар огцруулна” гэж заасан байдаг. 

Энэ дагуу “Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хууль зөрчиж ард түмнийг хагаралдуулсан” гэх үндэслэлээр түүнийг огцруулах асуудлыг хөндөж УИХ-аар хэлэлцүүлэхээр оруулахаар бэлтгэж эхэлсэн, цаашлаад УИХ-ын гишүүдтэйгээ ярилцаж байгаа тухай МАН дотор яригдаж байна. 

Гэхдээ тус үйл явдал, пи арын зорилго нь Х.Баттулгыг огцруулах биш түүнийг муухай харагдуулах аж. 

Тодруулбал, энэ асуудлыг УИХ-д оруулж, тэр хугацаанд Х.Баттулгын нэр хүндийг унагах, муухай харагдуулах тактикийг боловсруулж буй бололтой. Түүнээс огцруулах хүртэл асуудлыг хүндрүүлэхгүй, том зодооныг эхлүүлэх зориг МАН-ынханд байхгүй гэнэ. Хуулийн байгууллагаас Ерөнхийлөгч Х.Баттулга нэгдүгээр сар /2021.01.20/-д болсон иргэдийн жагсаал цуглааныг үймээн самуунд уриалсан эсэхийг шалгасан ч тогтоож чадаагүй. Гэхдээ зарим иргэн түүнийг Үндсэн хууль зөрчсөн гэх үндэслэлээр огцруулахаар Цэцэд хандсан удаа бий. Энэ ч МАН-д нэлээн шалтаг болох бололтой. 

Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас У.Хүрэлсүх нэр дэвшихээр бэлтгэж буй бөгөөд АН-аас Х.Баттулга горилж Үндсэн хуулийн 30.2 дахь “Монгол улсын Ерөнхийлөгчөөр зөвхөн нэг удаа зургаан жилээр сонгогдоно” гэсэн заалтын дагуу дахин нэр дэвших эрхгүй цаашлаад шүүх хуулийн байгууллагын шударга бус үйлдэл, шүүгчдийн ёс зүйгүй байдлын асуудалд буруутгагдан нэр дэвшихээргүй нөхцөл рүү оруулж буй үйлдлүүд гарч эхэлсэн билээ. Энэ тохиолдолд АН-аас хэн нэр дэвшиж болзошгүй талаар өмнө бид мэдээлсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.