АН-ын зөвшилцөх уулзалтад 2008-2020 оны парламентад сууж байсан УИХ-ын гишүүд нь оролцжээ

АН-ын зөвшилцөх уулзалтад 2008-2020 оны парламентад сууж байсан УИХ-ын гишүүд нь оролцжээ

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд тус намын дарга С.Эрдэнэтэй уулзаж, хоёр талаасаа гурав, гурван хүний бүрэлдэхүүнтэй зөвшилцөх ажлын хэсэг гаргасан талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Мөн эхний өдрийн уулзалтаар АН-ын Дотоод сонгуулиа нэгтгэж хийх талаар тодорхой санал солилцсон ч, ямар нэг шийдэлд хүрээгүй байгаа юм. Ингээд өчигдөр /2021.03.16/ сүүлийн дөрвөн УИХ-ын сонгуульд /2008-2020/ АН-аас сонгогдож, парламентад сууж байсан УИХ-ын гишүүн асан хүмүүсээ оролцуулж, зөвшилцөх уулзалтыг хийсэн байгаа юм. Харин тус уулзалтад ихэнх гишүүд нь хүрэлцэн ирж оролцсон байна. 

Сонирхуулахад, Ардчилсан нам хоёр тамга, хоёр даргатай талцаж, хоёр өөр сонгуулийн товыг зарласан. Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох намууд энэ долоо хоногт Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлэх ёстой. Үүнээс өмнө тус хоёр нам учраа ололцохоор ийнхүү уулзаж эхлээд байгаа бололтой.