АН-ын аймаг, нийслэл, дүүргийг удирдах дарга нар өнөөдөр тодорно

АН-ын аймаг, нийслэл, дүүргийг удирдах дарга нар өнөөдөр тодорно

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн, аймаг, нийслэл, дүүргийн намын даргад нэр дэвшигчдийг тодруулах санал хураалт өнөөдөр /2021.03.17/ 10.00-20.00 цагт цахимаар болох ажээ.

Дотоодод Covid-19 цар тахлын идэвхжил буурахгүй байгаа тул дотоод сонгуулийн санал хураалтыг цахимаар зохион байгуулах шийдвэр гаргасан аж. Мөн Ардчилсан намын дарга С.Эрдэнэ энэ сарын 15-нд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдтэй уулзалт хийх үеэр дээрх сонгуулийг гуравдугаар сарын 17-нд хийх нэгдсэн ойлголцолд хүрсэн юм байна. Сунгаа гуравдугаар сарын 13-нд эхэлсэн юм.

Сануулахад, нийслэлийн Ардчилсан намын даргад Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүл, нийслэлийн Ардчилсан намын дэд дарга С.Уртнасан нар өрсөлдөж байгаа юм. Шат, шатны сонгуульд нэр дэвшигчид намын гишүүдтэйгээ Цар тахлаас сэргийлэх хуулийн хүрээнд уулзалт хийж, мөрийн хөтөлбөрөө танилцуулсан юм.