Залуучуудыг эрүүл чийрэг амьдралын хэв маягт хөтлөх 500 тэрбумын хөтөлбөрийг хойшлуулжээ

Залуучуудыг эрүүл чийрэг амьдралын хэв маягт хөтлөх 500 тэрбумын хөтөлбөрийг хойшлуулжээ

Засгийн газраас эрүүл мэнд, эдийн засгийг дэмжих зорилготой 10 их наядын хөтөлбөр боловсруулсан. Уг хөтөлбөрийн хүрээнд “Залуучуудыг ажил, мэргэжилд бэлтгэх, эрүүл чийрэг, идэвхтэй амьдралын хэв маягт хөтлөх  хоёр сарын хугацаатай, сарын 500 мянган төгрөгийн тэтгэлэгт сургалтад хамруулахад зориулж 500 тэрбум төгрөг”-ийг баталсан байдаг. 

Тэгвэл уг хөтөлбөр ирэх дөрөвдүгээр сарын 01-ны өдрөөс /2021.04.01/ эхлэх байсан бол тавдугаар сарын 01-ны өдөр хүртэл  хойшлуулжээ. Нэг сараар хойшлуулж буй шалтгаан нь коронавирусийн цар тахалтай холбоотой аж.